ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусын халдварт нэрвэгдсэн Яачигийн амь насны аялал

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

 - Баярлалаа.  Та нарт баярлалаа. Та нар намайг эх оронд минь үлдээж, амьдралаа эргүүлэн авах боломжийг өгсөн. Та бүгдийн хичээл зүтгэл  надад энд зогсоод баярлалаа гэж хэлэх боломжийг олгосон. Эрээн хот байгаагүй бол миний өнөөдөр алга ... гэж 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр коронавирусын халдварт нэрвэгдсэн Яачи эдгэрч эмнэлгээс гарсандаа догдлон ярьж байлаа.
 Яачи хэмээх энэ үзэсгэлэнтэй охин 01 сарын 20-ны өглөө Бээжин хүрэх галт тэргэнд сууж, тэндээс хоёр найзтайгаа К3 олон улсын галт тэргээр Бээжингээс Москва руу хөдөлжээ. Тэр үед Коронавирусын тархалтын аймшиг, ноцтой байдлыг ухаараагүй байсан юм. 23-ны 14:30 цагт галт тэрэг Эрээн хотын төмөр замын буудал дээр хүрч ирэв.

Эрээн хотын Гаалийн ажилтнууд тогтмол хяналт шалгалт хийж эхэлсэн. Яачигийн биеийн халуун хэвийн байлаа.

- Таны паспортыг Хүбэй хотод гаргасан. Үхань хот дахь тархалтын нөхцөл байдал маш ноцтой байна. Боомтын ажил болон танд хариуцах зорилгоор Эрээн хотын эмнэлэг танд илүү нарийвчилсан үзлэг хийх болно. Хамтран ажиллаарай гэв.

Ингээд Хүбэйгээс ирсэн 6 хүнийг тусгай машинаар хүлээн авч Эрээн хотын эмнэлэгт хүргэжээ. Цээжний CT, цусны шинжилгээ гээд холбогдох шинжилгээ хурдан бөгөөд эмх цэгцтэй явагдаж байлаа. 01-р сарын 24-ний 14:00 цагт Яачи  коронавирусын халдварт нэрвэгдсэн анхны тохиолдол болж оношлогдсон байна.

Шинжилгээний  үр дүнг хараад Яачи чангаар уйлж, бие нь хүчтэй чичирч байв. Гэртээ утсаа залгаад "Ээж ээ, би халдвар авсан!" гэж хэлсэн юм.
Сэтгэл хөдлөлөөс болж 01-р сарын 25-наас эхлэн халуурсан бөгөөд уушгин дахь үрэвслийн талбай нь өргөжсөн байна. 01-р сарын 26-нд Яачигийн өвчний байдал хүнд гэж оношлогджээ.

 Эрээн хотын холбогдох салбарын ажилтнууд яаралтай уулзалт, шинжээчдийн зөвлөгөөн, эмийн тохируулга зэргийг яаралтай хийж байлаа. Яачигийн бие зовиурлан бөөлжиж байгааг хараад сувилагч эмэгтэй Жан Вэйхуа тэсэлгүй дуу алдан уйлав.
- Уйтгарлахад Вэйхуа эгч надтай видео бичлэг хийж, надад өдөр болгон дуу дуулж өгдөг, эгч надад хүмүүс болон гаднах зүйлсийн талаар ярьж өгдөг. Хурдан эдгэрч, эрт эмнэлгээс гарах итгэл зориг өгдөг гэж Яачи талархалтайгаар ярьж байлаа.
- Биеийн халуун нь 25-ны орой хэвийн байдалдаа эргэж орсон. Дараагийн хоёр өдөр гэдэс ходоод минь маш их өвдөж, бөөлжиж эхэлсэн. Эмнэлгийн ажилтнууд ээлжээр намайг сахисан. Намайг хооллохын тулд тэд маш их хичээсэн. Олон төрлийн амттай зүйл хийж идүүлсэн. Вэйхуа эгч надад шинжилгээ хийх үед би нэг их юм хэлээгүй, зүгээр л толгой дохино, эсвэл толгой сэгсэрнэ. Вирус миний амнаас гарч халдвар түгээхээс айж байсан. Би өвчтэй байсан өдрүүдэд намайг гүнж шиг харгалзаж байсан. Тэд надад хүссэн бүх зүйлийг өгч байсан. Жимс, сүү өдөр бүр байдаг. Хамгийн дуртай хоол маань бяслаг, сүүтэй цай байсан. Анхны байсан айдас, түгшүүрээс салж тайван байдалд орлоо, би энэ хотод маш их хайртай болсон. K3 дээр яаран гарч энд ирсэн маань хувь тавилан намайг хөтлөн энд авчирсан байжээ гэж Яачи инээмсэглэн хэлж байлаа.
Яачийг хамгаас их догдлуулсан нь битүүний орой. Хоолны саванд банш хийн түүнд хүргэж авчраад дээр нь "Шинэ жилийн мэнд хүргэе. Яачи чармай!" гэж бичсэнийг хараад Яачи харийн хотод гэр бүл, нутаг орныхоо халуун дулаан уур амьсгалыг мэдрэн гэртээ байгаа юм шиг сайхан мэдрэмж төрсөн гэж ярьж байлаа.

 

02-р сарын 06-ны 10:00 цагт тэрээр эдгэрч эмнэлгээс гаргав. Эмнэлгээс гарсны дараа 15 хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай юм байна. Түүнийг Эрээн хот дахь эмнэлгийн мэргэжилтний байранд суулгахаар болжээ. Өдөр бүр эмнэлгийн ажилтнууд тэнд байх болно. Хяналт шалгалт тогтмол хийж, сэтгэлийн амар амгаланг үргэлжлүүлэн олгох болно.
- Ирээдүйд би жил бүр Эрээн хотод ирэх болно. Энэ бол миний хоёр дахь өлгий юм. Энэ газар миний амьдрал дахин үргэлжилсэн. Амьдралын төлөөх тэмцэлд би хэтэрхий олон хүний нулимс, хүч хөдөлмөрийг гаргуулсан. Үхань хотод буцаж хариад би тахлын эсрэг тэмцэлд сайн дурын ажилтан болно гэж Яачи сэтгэл догдлон хэлж байлаа.

 

Эх сурвалж: ӨМӨС