ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар авсан Эрээн хотын өвчтөн эрүүл болж эмнэлгээс гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

Энэ сарын 06-ны өдрийн үдээс өмнө коронавирусийн халдвар авсан Эрээн хотын өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэхүү явдал нь ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн хэмжээнд уг өвчнийг туссан анхны өвчтөн эмнэлгээс гарсан тохиолдол аж. Өвчтөн хэлэхдээ,  "Эрээн хотынхон намайг замаас саатуулан, цаг алдалгүй эмчилж надад хоёр дахь амь нас бэлэглэсэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Мөн ийм богино хугацаанд сувилан эмчилж, эрүүл болгож өгсөн эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүхэн халдварт вирусээс битгий айж балмагдаарай, эмнэлгийн ажилтнуудад итгээрэй" хэмээн Хү овогт ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байна. Мөн Хү өвчтөнтэй харилцсан 6 хүнийг ч өнөөдрөөс эхлэн тусгаарлан ажиглах шинжилгээний ажлаа зогсоосон байна. 

Эх сурвалж: ТАЛЫН ДУУ ХООЛОЙ РАДИО