ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

Улсын онцгой комиссын  хуралдаанаар сар шинийн  баярыг тэмдэглэхгүй байх саналыг  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд хүргүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  Засгийн  газарт энэ талаарх төслийн саналыг  хүргүүлсэн юм.  Тэгвэл Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Зарлигийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэсэн үг биш бөгөөд олны хөдөлгөөнийг хориглохын тулд ОНЦ БАЙДАЛ зарлах хуулийн зохицуулалттай юм байна. 

Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ. Энэхүү шийдвэр гарснаар бүх нийтээрээ сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ үүнтэй холбоотой ямар нэг зар сурталчилгааг хориглож байгаа юм. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байна.