ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-12

Өнөөдөр өглөө БНХАУ-д зорчиж ирсэн өндөр халуурах, суулгах ноцтой шинж тэмдэгтэй нэгэн иргэнийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвд тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн билээ. Мөн гэр бүлийн хүмүүсийг нь тусгаарлаж, аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож, худалдааны төвүүдийг хаагаад байгаа юм.  

Өнөөдөр өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл тухайн иргэн урд хөршид зорчоод ирэхдээ Замын-Үүдээс Баян-Өлгийгөөр дамжиж, Говь-Алтай аймагт нэг хоносон бөгөөд Ховд аймагт Цамбагарав зочид буудалд мөн хоёр хоножээ. Тиймээс эрсдэлтэй иргэний хариу гарах хүртэл Ховд аймгийн "Цамбагарав" зочид буудалд мөн хөл хорио тогтоов. Тэнд ажилладаг 23 иргэнийг зочид буудалд нь тусгаарлах шийдвэрийг аймгийн Засаг дарга нар гаргасан аж.

Мөн аймгийн хэмжээнд баар рестарон, зоогийн газруудыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар зохицуулалтыг хийхээр болжээ. Зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгааг тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг зочид буудлын дарга, захирал нарт өгсөн байна. Үүнээс гадна өнөөдрөөс (2020.02.12) эхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын постод Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төвөөс зорчигчдод үзлэг, хяналт шалгалт хийх алба хаагчдыг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.