ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 15346 –аар нэмэгджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа бөгөөд хятадын 33 мужид уг халдвар тархсан байна. Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 15346 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 253 тохиолдолоор нэмэгдсэн бол эдгэрсэн 677 иргэн эмнэлгээс гарчээ.

БНХАУ-ын хувьд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч хяналтандаа авч байгаа нь өдрөөс өдөрт сэжигтэй тохиолдол нэмэгдэж байгааг харуулж байна.

Хүмүүсийн унтаж амрах цагаар энэ сарын 12-нд орой 21:00 цагаас худал дуут мессеж тарааж, мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автуулсан. Уг мэдээлэл хуурамч бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэн Г худал мэдээлэл тараасан тул шалгаж, хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэдгийг энэ үеэр цагдаагийн албан хаагч мэдэгдэв.  Өнөөдрийн байдлаар коронавирусийн талаар хуурамч мэдээлэл тараасан 10 холбогдох хэргийг шалгаж байна. Буруутай этгээдийг 2 сая төгрөгөөр торгох бол байгууллагыг 20 сая төгрөгөөр торгоно гэдгийг хатуу анхааруулав.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод, ХӨСҮТ, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг иргэний хариу гараагүй байна. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний сорьц өнөө өглөө 5 цагт ирсэн. Хариу гараагүй байна. Иймд Замын-Үүдэд тусгаарлагдсан 109 хүн хол хорионд байгаа. Өчигдөр японын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1000 оношлуур ирсэн” гэв.