ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нарангэрэл: БНХАУ өвчнийг хяналтдаа авч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.Тухайлбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.НарангэрэлСүүлийн 24 цагт 15 мянгаар нэмэгдсэн. яагаад огцом нэмэгдсэн бэ гэхээр лабораторийн хурдавчилсан аргыг нэвтрүлсэн. Нэгдүгээр хавьталтай хүмүүсийг богино хугацаанд шинжлэн илрүүлж, БНХАУ өвчнийг хяналтдаа авч байна гэж ойлгож байна. Өчигдөр орой нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирсэн “Дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гарсан. Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессеж худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэв журамтай тэмцэх газрын дарга, Хурандаа н.Эрдэнэболд, Цахим орчинд худал мэдээлэл тараах, иргэдийг төөрөгдүүлэх явдал цахим орчинд их гарч байна. Дуут мессэжийг тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г -г тогтоон шалгаж байна. Цахим орчинд худал мэдээлэл тараасан 10 хүнийг шалгаж байна. Худал мэдээлэл тараасан иргэнийг ерөнхийдөө хаягаар нь илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөг, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Зарим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. 

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НямхүүСүхбаатар, Замын-Үүдэд  энэ сарын 11-ний өдөр тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэний хариу гараагүй байна. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний сорьц өнөөдөр өглөө 05:00 цагт ирсэн. Хариу гараагүй байна” гэсэн юм.