Деррик Жонс ЖР тохолтын төрөлд түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-16

NBA-ын Бүх оддын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Ур чадвар, Холын зайн шидэлт, Тохолтын төрлийн тэмцээнүүд болдог билээ. Тохолтын төрлийн тэмцээн Аарон Гордон /Орлондо Мэжик/, Дуайт Ховард /Лос Анжелес Лейкэрс/, Деррик Жонс ЖР /Миами Хит/, Пат Кавингтон /Милоуки Багс/ гэсэн 4 тамирчин орсон билээ. Эхний шатанд Дуайт, Пат Кавингтон хоёр хасагдсан. Финалын шатанд үлдсэн хоёр тамирчны эхний 2 үзүүлбэрийн оноо тэнцээнд байсан бөгөөд нэмэлт үзүүлбэрт Деррик Жонс ЖР 1 оноог илүү авснаар 2020 оны Бүх оддын тоглолтын Тохолтын төрөлд аварга боллоо. Мөн өнөөдөр түүний төрсөн өдөр нь тохиосон билээ.

-