ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

14074 иргэний 880 сая төгрөгийн урамшуулал буцаагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-16

Өнөөдөр 19.15 цагаас “Боловсрол” суваг телевизээр 2020 оны эхний сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын сугалааны тохирол явагдах аж. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдрийг хүртэл бүртгүүлсэн баримтаас азтан тодрох юм.

Иргэн та баримтаа энэ сарын 15-ны өдрөөс өмнө бүртгүүлж амжсан бол сугалаанд оролцох боломжтой юм байна. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын урамшууллын мөнгийг улирал тутам буцаан олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд өнөө жилийн эхний улирлын мөнгө ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжихээр болжээ.

Түүнчлэн, 2019 оны НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг энэ сарын 10-наас эхлэнэ иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн ч зарим иргэдийн нэр данс, зөрсөн учраас буцаан олголт нь гацаанд байгаа аж. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 14074 иргэний 880.9 сая төгрөгийн урамшууллын гүйлгээ арилжааны банкнаас буцаагджээ.