ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зимбабвегийн Ерөнхийлөгч дэлбэрэлтэд өртлөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-24

Зимбабве улсын Булабавё хотод сонгуулийн сурталчилгааны үеэр дэлбэрэлт болж 15 хүн хүнд, хөнгөн бэртжээ.  Дэлбэрэлт Зимбабве улсын ерөнхийлөгч Эммэрсон Мнангагва Zanu-PF намын сурталчилгаанд оролцон үг хэлээд, тайзнаас буусны яг дараахан болсон байна.

Ерөнхийлөгч Эммэрсон Мнангагва гэмтээгүй бөгөөд түүнтэй хамт явсан дэд ерөнхийлөгч Лембо Мохади, Константино Чивенга нар гэмтсэн аж. Уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ.  Зимбабвед ирэх долдугаар сарын 30-нд парламентын сонгууль болох юм.