Леброн Жеймсийн баг "Бүх оддын тоглолт"-д ялалт байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2020-02-17

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо “Бүх оддын тоглолт”-ын болж өндөрлөлөө. Өнөөдөр Леброн Жеймсийн баг болон Яннис Адетокумбо багийн хооронд боллоо. Энэ жилийн "Бүх оддын тоглолт" шинэ системээр явагдлаа.

Эхний үед 53-41 харьцаагаар Леброны баг хожсон ч хоёрдугаар үед 30-51 харьцаагаар Яннисын баг гуравдугаар үед хоёр баг ижилхэн  41-41 оноог авснаар тэнцсэн юм. Шийдвэрлэх үед Леброны баг 124 Яаннисын баг 133 оноотой эхлүүлж түрүүлж 157 оноо авсан нь хожихоор багууд өрсөлдөж эхэлсэн юм. Энэ үед бөмбөгний төлөөх тэмцэл, шүүгчтэй үүсгэж буй маргаан, довтолгооны алдаа, хоёр багийн нягт хамгаалалт, хожлын төлөөх тэмцэл, дасгалжуулагчийн challenge гээд бүгд л байлаа. Эцсийн дүнд Леброны баг түрүүлж 157 оноонд хүрснээр хожлыг авч чадлаа. Улмаар 400 мянган ам.долларыг сонгосон сургуульд хандивлахаар болсон юм. Харин Яннисын баг 100 мянган ам.долларыг мөн л сонгосон сургуульдаа хандивлахаа болжээ.