ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн тархалт ирэх дөрөвдүгээр сарын 3-нд дуусах төлөвлөгөөтэй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-17

Шинэ коронавирусийн халдварын эсрэг эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Т.Цасанцагаан өнөөдөр мэдээлэв. Тэрбээр “Шинэ коронавирусийн эсрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц эмчилгээний арга хараахан гаргаагүй байгааг онцлон, олон улсын судлаачид, эрдэмтэд ажилласаар байгаа гэлээ ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Н.Цасанцагаан "Сүүлийн өдрүүдэд АНУ-ын "Gilead sciences" компанийн үйлдвэрлэсэн Remdesivir хэмээх вирусийн эсрэг эмийг туршилтад ашиглаж эхэлсэн. Уг эмийг эбола вирустэй тэмцэхэд зориулан бүтээсэн бөгөөд үүнийг БНХАУ-ын Засгийн газраас Ухань хотод буй халдвартай өвчтнүүдэд хоёрдугаар сарын 6-наас эхлэх эмнэл зүйн туршилтыг хийж байгаа.  Туршилтад халдвар нь шинжилгээгээр баталгаажсан, халдвар аваад 12 хүртэл хонож байгаа, 18-аас дээш насны 452 өвчтнийг хамруулсан. Дөрөвдүгээр сарын 3-нд туршилт дуусах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинэ коронавирусийн судалгааны ажил тавдугаар сард эцсийн байдлаар дуусна гэх мэдээллийг өгсөн.Түүнчлэн вакцин гаргаж авахаар Америкийн нэгэн компани ажиллаж буй ба зун гэхэд эмнэл зүйн өмнөх шатны судалгаа дуусаж, эмнэл зүйн нэгдүгээр шатны бүрдүүлэг хийх судалгааг эхлүүлнэ. Урьдчилсан байдлаар 18 сарын дараа вакцин худалдаанд гаргах төлөвтэй байна. Одоогийн байдлаар БНХАУ-д вирусийн эсрэг эмийг уламжлалт эмтэйгээ хавсран хэрэглэж байгаа тохиолдол бий"  гэсэн юм.