Кавай Леонард "Бүх оддын тоглолт"-ын "Үнэ цэнэтэй тоглогч" боллоо

Б.ГАНЗОРИГ
2020-02-17

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” /NBA All-Star MVP Award/-ийн шагналаа домогт сагсан бөмбөгч Коби Брайнтын нэрэмжит болгохыг Адам Силвер мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр "Бүх оддын тоглолт"-ын сүүлийн өдөр Леброн Жеймс болон Яннис Адетокумбо нарын багуудын хооронд болж 157-155 харьцаагаар Леброн Жеймсийн баг хожлоо. Харин тус тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Кавай Леонард шалгарлаа. Тэрбээр 30 оноо, 7 самбараас бөмбөг авсан бөгөөд холын зайнаас найман удаа оруулснаар тус шагналыг авчээ.

Коби Брайнт нь өнгөрсөн сарын сүүлээр онгоцны осол орж нас барсан бөгөөд “Бүх оддын тоглолт”-од 18 удаа оролцож байснаар энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн түүхэнд Карим Абдул Жаббарын дараа /19/ хоёрдугаарт бичигддэг юм.