ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийн халууныг 24 цагаар хэмжиж, нийслэл хот руу нэвтрүүлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын үед ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний хуваарь гаргаж, "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан ажиллаж байгаа аж. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай ярихдаа “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Цахим орчинд эх сурвалжгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгуулагууд баттай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэн түгээхийг албаныхан энэ үеэр уриаллаа. Мөн Улаанбаатар хотын есөн  дүүрэгт зохион байгуулсан Цагаан сарын 12 үзэсгэлэн худалдаа, сүлжээ дэлгүүр болон захуудын 102 объектод бараа бүтээгдэхүүний сурталчилсан үйл ажиллагааг зогсоожээ. Зам дагуу байршуулсан 102 сурталчилгааны самбарыг татан буулгаж, "Өгөөж чихэр боов" ХХК, "Стимо" ХХК-иудын 57 түгээлтийн машин дээрх сурталчилгааг авахуулсан байна.