ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Валютын нөөц дөрөв дахин өссөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-18

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн байр суурийг хүргэж байна. Тэрбээр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид судалгаа хийж байна. Олон улсад өмнө нь гарсан САРС-ын халдвартай харьцуулан судалж байна. САРС-ын үеэр эдийн засаг огцом унаж, огцом өссөн түүх бий. Энэ удаад ч энэ үзэгдэл БНХАУ болон бусад улсад гарах болов уу гэсэн таамаглал байна. 2019 онд төгрөгийн үнэ америк долларын эсрэг 3.4 хувиар, энэ онд зургаан  хувиар суларсан. Гэхдээ төгрөгийн сулрал инфляциас бага байгаа. 2019 онд манай эдийн засаг таван хувиар өсжээ. Иймд ханш савлахгүй. Төлбөрийн болон худалдааны тэнцлээс төгрөгийн ханш шууд хамаардаг. Төлбөрийн тэнцэл дандаа ашиггүй гардаг байсан бол хамгийн сүүлийн үзүүлэлтээр ашигтай гарсан. Гэвч иргэд ханш сулрах нь гэсэн хүлээлттэй байгаа нь эрэлт үүсгэж байна. Түүнээс эдийн засгийн сууриа харвал төгрөг харин ч чангарах учиртай. Валютын албан нөөц дөрөв  дахин өссөн. Хангалттай нөөц бий тул төгрөгийн үнэ дахин унахгүй. Өнөөдөр 40 сая ам.долларын захиалга ирснийг бид бүгдийг нийлүүлсэн. Дийлэнх нь шатахууны компаниудынх байна.  Бид өнөөдрийн зах зээлийн ханшаар ам.доллар хангалттай нийлүүлж чадна. Зээлийн тухайд бидэнд богино хугацааны сорилт тулгарч байна. Та бүхэнд ямар нэг хүндрэл үүссэн бол банктайгаа харилцах хэрэгтэй. Бид ямар нэг зохицуулалт хийж чадахгүй. Олон улсын бүртгэлийн стандартаа л мөрдөнө” гэсэн юм.