ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг шийднэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-19

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, их дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаах шийдвэрийг Засгийн газар гаргасан  билээ.  Ингэснээр нэгдүгээр сарын 24-өөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоогоод  байгаа юм. Тэгвэл /2020.02.19/ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж.