ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Covid-2019: Амиа алдсан иргэдийн тоо 2007-д хүрч, 14 мянган хүн эдгэжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-19

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотноо дэгдсэн covid-2019 вирусээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад коронавирусийн халдвар авсан 1751 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 74279 болжээ.

Мөн өдөр 136 хүн нас барж, нийт эндэл 2007-д хүрсэн албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Сэжиг бүхий 1185 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байгаа аж. Өвчин гарснаас хойшхи нийт хугацаанд 14451 хvн эдгэжээ.

Хубэй мужийн Ухань хотод Хятадын эх газраас нийт 32 мянган хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын баг ажиллаж байгаа. Энэ нь бусад хотууд болон армиас томилогдсон тусгай мэргэжлийн эмч нар бөгөөд тус салбарын мэргэжлийн эмч нарын 10 хувь нь юм байна. Монгол Улсад одоогоор илрээгүй бөгөөд өнөөдрийн албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагт хийх аж.