ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архангай аймаг иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Засаг дарга хөдөлгөөн хязгаарлах талаар шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-27-ны өдрийг дуустал хязгаарлахаар болсон аж. Иймд ард иргэдийг дээрх хугацаанд захирамжийн хэрэгжилтийг хангахыг уриалсан байна.