ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-тай хамтран эрсдэлийн үнэлгээ хийж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Улсын Онцгой комиссын даргын нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Монгол Улсад шинэ коронавирус орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн юм. Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ОБЕГ, ЗТХЯ, БСШУСЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨССҮТ, ЗӨСҮТ, НЗДТГ, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.  Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.