ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхболд: БНХАУ-д аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарласан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улсаас БНХАУ-д аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Халдвар одоогоор  илрээгүй. Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын  ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр  гарсан шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвараас сэргийлж 28 хоногт ажиглах тохиолдол гарч байна гэж  үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэсэн юм.