ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Төмөрбатыг ирэх тавдугаар сард Монголд авчирна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Шүүгч асан С.Төмөрбатыг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаныхан баривчилсан бөгөөд цагдан хорьж байгаа гэх мэдээлэл гарчээ. Түүнийг АТГ-ынхан ирэх тавдугаар сард тус улсаас авчрах аж. Хэргийг эргэн сануулахад, С.Төмөрбат нь Монгол Улсын Гавьяат хуульч агсан Л.Бямбаагийн хүү билээ. Түүний ээж  Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон юм.  Хорих ангид саатуулагдаж байхдаа нас барсан юм. Тэрээр   “Амиа хорлосон бөгөөд хүүгээ энэ хэрэгт холбоогүй” хэмээн гэрээслэл үлдээсэн гэгддэг.