ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д халдварын тоо огцом нэмэгдэж 89-д хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-20

Монголчуудын хамгийн их зорчдог Япон, БНСУ, Сингапур зэрэг улс орнуудад коронавирусийн тархалт нэмэгдсэн таагүй мэдээ өнөөдөр дуулдаж байна. Тухайлбал, монголчуудын хамгийн их амьдардаг БНСУ-д энэ сарын 19-ний өдрийн 09.00 цагийн байдлаар өвчилсөн иргэдийн тоо 46 болж огцом өссөн бол өнөөдөр 89-д хүрчээ.

Түүний 13 тохиолдолд нь Умард “Гёнсан” мужийн Дэгү хотоос илэрсэн бөгөөд нэгэн эмэгтэй сүмд залбирал үйлдэж байхдаа хамт сүмд явдаг 10 хүнд халдаасан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Мөн БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон олон улсын нисэх буудлаас тус тус илэрчээ.

Тиймээс Сөүл улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас тус улсад амьдардаг сэрэмжлүүлэг гаргасан байна. Хэрвээ өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. 

Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой гэв. Үүнээс гадна гараа тогтмол савандаж угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэхээс гадна амны хаалт тогтмол хэрэглэхийг мөн сануулжээ.

 

 

  •