ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ компани Бангкок, Токио чиглэлийн нислэгээ цуцаллаа

O.Admin
2020-02-20

Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор МИАТ компаний зор­чиг­чийн урсгал буурсан тул Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нис­лэгүүдээ цуцалжээ. Тодруулбал, Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиг­лэ­лийн хоёрдугаар сарын 22, 29-ний нислэг болон гурав­дугаар сарын 28-ны өдрийг дуус­талх ОМ701/702 дугаарт аяллууд, Улаанбаатар-Токио-Улаан­баатар чиглэлийн хоёрдугаар сарын 23, гуравдугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллуудыг тус, тус цуцалжээ.

Эдгээр нислэгүүдээр зорчихоор билет захиалсан иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаарт хандан авах боломжтой юм байна. Мөн БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудалд нэг тохиолдол илэрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд өглөө. Монголчуудын хамгийн ихээр амьдарч, ажиллаж буй БНСУ-д халдварт өвчний 40 га­руй тохиолдолд бүртгэгдсэн уч­раас тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг эрүүл мэнд­дээ анхаарч, маск зүүж, ариун цэврээ сахихыг тус улсад суух Элчин сайдын яамнаас анхааруулжээ.