ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Covid 2019”: 30 гаруй мянган эмч, сувилагч Уханьд томилогдон ажиллаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-20

БНХАУ-ын Хубэй мужийг Ухань хотоос анх дэгдсэн шинэ төрлийн коронавирус буюу “covid 2019” өвчний тархалт анх удаа тус муждаа буурч гарав. Тодруулбал, тус мужид халдвар авсан хүний тоо 392-оор нэмэгдэж, шинэ өвчтөний тоо 74671 болжээ. Гэхдээ нийт эндэгдэл буураагүй хэвээр байгаа юм. өөрөөр хэлбэл, өнгөрсөн шөнө 114 хүн нас барж, эндэгдлийн тоо 2120-д хүрлээ. Сэжиг бүхий 5284 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байгаа аж. Хэдийгээс халдвар анх бүртгэгдсэн Ухань хотод анх удаа өвчлөлийн тоо буурсан ч БНХАУ-аас гаднах улс орнуудад өвчлөлийн тоо нэмэгдсээр байна.

Өнгөрсөн шөнө гэхэд л БНСУ-д 30 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол, Япон улсад нас барсан хүний тоо хоёр, Иранд хоёр, Филипин, Тайланд тэргүүтэй таван улсад тус өвчнөөр нас барсан тохиолдлууд бүртгэгдлээ. Хятад улс тодорхой түвшинд халдварыг барьж эхэлсэн ч нууц үедээ Уханыг орхин гарсан иргэдийн зорчсон улс орнуудад халдварын түвшин нэмэгдэж эхэлжээ. Ганцхах шөнийн буурсан үзүүлэлтээр дүгнэж болохгүй учраас иргэд дор бүрнээ анхаарал сэрэмжээ огтхон ч бууруулж болохгүй мөн санууллаа.

Аюулт өвчин илэрсэн цагаас эхлэн цар тахлын голомт болоод буй Хубэй муж, тэр тусмаа мужийн төв Ухань хотын тусгай эмнэлгүүдэд эмч, сувилагч нар сөхөрч унатлаа ажиллан, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Тэнд ажиллаж буй 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, зарим нь харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх удаа эмч нарын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, амралт халамжийн зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, ХКН-ын төв хорооны зааврын дагуу Хятадын 29 муж, хот болон Шиньжяны бүтээн байгуулалтын армийн нийт 30 гаруй мянган эмч сувилагч Хубэй муж, Ухань хотод томилогдон ажиллаж байгаа аж.