ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-20

ЭМЯ-наас өдөр бүхэн хийж буй цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа хийлээ. Тухайлбал, коронавирусийн  халдвар Монголд  бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй гэдгийг салбарын яамнаас анхааруулав. Удахгүй болох цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэх мөн зөвлөгөөг өгсөн юм. Мөн ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр коронавирусийн сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа гэлээ. Эдгээр хүний биеийн байдал сайн байгаа гэв. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа ажээ.

А.Амбасэлмаа: 40 хүнийг хамгаалалтад авсан

/ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга/

-Завхан аймагт өчигдөр нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарласан. Тухайн хүн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод ирсэн, халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй тусгаарлагдсан. Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. ХӨСҮТ-д нэг иргэнийг мөн тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн.

Г.Цэцэнсанаа: ДЭМБ-гаас эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл өгсөн

/ ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн  дарга/

-Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай арга хэмжээг авч байна. Нийт 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгалын бодис нийлүүлэхээр нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, олон улсын байгууллагаас хувийн хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлэхээр хувь иргэн, аж ахуй нэгж байгууллагууд  ажиллаж байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл өгснийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Өнөөдөр "Жайка" төвөөс эм эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг гардуулна.

...Үүнээс гадна монголчуудын ихээр амьдардаг Сингапур, Япон, Тайланд, БНСУ зэрэг улсуудад халдварт өвчний тоо нэмэгдэж, мөн нас барсан хүмүүс бүртгэгдсэн учраас энэ талаар иргэд илүү анхаарал, сэрэмжтэй байхыг мөн сануулав. Тухайлбал, БНСУ-ын Дэгү хотод гэхэд л нэгэн эмэгтэй сүмд залбирал үйлдэж байхдаа 10 гаруй хүнд халдаасан учраас хүн олноор цуглахгүй байхыг үргэлж сануулж байгаа юм гэлээ.