ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэтгэврийн зээлийг өнөөдөр албан ёсоор тэглэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-21

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-иас арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгууллаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс бондыг албан ёсоор гаргаж арилжааны банкуудад шилжүүлэн,  тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор эхэлж байна. Энэ ажилд цаг завгүй ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Энэ бол Монгол Улс байгалийн баялгийг ард түмний өмчид байх зарчмыг хэрэгжүүлж буй нэг сайн жишээ болж байна. Монгол банк, арилжааны банкны удирдлагууд, УУХҮЯ зэрэг энэхүү ажилд гар бие оролцсон бүх байгууллагуудад баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Монгол Улсад байгалийн баялагийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн гол үзэл санаа амьдралд бодитой хэрэгжиж байгаа алхам боллоо.   Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Хулгана жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байна. Өндөр настай ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг зохион байгуулсан, дэмжсэн бүх хүмүүст баярлалаа” гэлээ.