ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртэхээс татгалзав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

Их эргэн сэргэлтийн үндэсний нам /ИЭСҮН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.