ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач зүрхний шигдээсээр амиа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-21

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга Б гэгч эмэгтэй  харамсалтайгаар амиа алдсан билээ. Уг  хэрэг хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө гарсан юм. Тэгвэл талийгаачийн задлан  шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарчээ. Шинжилгээний хариугаар, талийгаач эмэгтэй бөөлжсөндөө хахаж,  зүрхний шигдээсээр амиа алдсан хэмээх дүгнэлт гарсан байна.  Зөвхөн  урьдчилсан дүгнэлт бөгөөд 14  хоногийн дараа эцсийн байдлаар  гарах аж.

Талийгаачийг өнөөдөр үүрээр эцсийн замд нь  үдсэн бөгөөд нөхөр Т нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар  эх сурвалж мэдээллээ. Тэд  дөрөв болон, зургаан настай хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг  байсан аж.

Мөн  эх сурвалжийн  мэдээлснээр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлын байрандаа архи,  согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон учраас,  түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад  байна.