Б.Хорлоодой, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-22

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний эхний өдрийн эмэгтэй -48, -52, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууп өчигдөр болж өндөрлөлөө. Өчигдөр манайхаас 8 бөх гарч барилдаж, 3 нь хүрэл медалийн төлөө шалгарч үлдлээ. Эмэгтэй 52 кг-ын жинд өрсөлдсөн Б.Хорлоодой хагас шигшээд Францын алдарт бөх  Амандин Бучардтай барилдаж, боолтоор цэвэр ялагдлаа.  Ингэснээр хүрэл медалийн төлөө Л.Сосорбарамтай барилдаж Б.Хорлоодой ялж хүрэл медаль хүртлээ. 

57 кг-ын жинд барилдсан олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа хагас шигшээд Канадын бөх Жессика Климкаиттай барилдаж, цагийн төгсгөлд базари үнэлгээ алдсанаар ялагдав.  Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Израйлийн Тимна Нельсон Левитэй барилдаж цэвэр ялснаар хүрэл медалт хүртлээ.