Моллай тэргүүтэй таван бөх барилдана

Б.ГАНЗОРИГ
2020-02-22

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн өнөөдөр 16:00 /манай цагаар/ цагаас эхэлнэ. Өнөөдөр эмэгтэй -63, -70, эрэгтэй -81 кг, -90 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй 63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт IJF ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа Муна Дахоуктай барилдана. Харин 70 кг жинд Ц.Наранжаргал В хэсэгт орж эхний тойрогт Бельгийн Уйллиамс Габрейлтэй барилдана.

Эрэгтэй 81 кг жинд А хэсгийн тэргүүлж Саэйд Моллай эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт АНУ-ын бөх Берлинер Келлтэй барилдана. Тус жинд С хэсэгт Н.Дагвасүрэн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Лебон улсын бөх Элиас Насифтэй барилдана.

Эрэгтэй 90 кг жинд Г.Алтанбагана А хэсэгт орж эхний тойрогтоо Германы бөх Май Луйстэй барилдана.