Б.Ганхайч Дюссельдорфоор хүрэл медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-23

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн өндөрлөлөө. Өчигдөр эмэгтэй -63, -70, эрэгтэй -73 кг, -81 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй 63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт IJF ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа Муна Дахоуктай барилдан ялж, дараагийн тойрогтоо Их Британы бөх Алиса Шлисингэртэй барилдаж ялжээ. Хэсгийн аваргын төлөө Японы бөх Микү Таширотой барилдан ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Унгарын бөхийг давснаар хүрэл медалтийн төлөө барилдахаар боллоо.

Түүний өрсөлдөгч Францийн бөх Манон Декетертэй барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.