Ц.Цогтбаатар Дюссельдорфоос хүрэл медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-23

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн өндөрлөлөө. Өчигдөр эмэгтэй -63, -70, эрэгтэй -73 кг, -81 кг жингийн барилдаанууд болно.

Эрэгтэй 73 кг жинд Ц.Цогтбаатар  А хэсэгт орж эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Тажикстаны бөхийг,гурав дахь тойрогт Гүржийн бөхийг цэвэр ялжээ. Дараагийн тойрогт Геарманы бөхийг цэвэр ялснаар хагас шигшээд үлджээ. Хэсгийн аваргын төлөө Азербэйжаны бөх Рустам Оружовтой барилдаж ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Мадкасгарын бөх Виктор Стерпутэй барилдаж цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Шведийн бөх Томми Макайстай барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.

Улмаар манайхан 4 хүрэл медальтай боллоо.