О.Алтбагана тэргүүтэй 6 бөхчүүд Дюссельдорфийн дэвжээнд гарна

Б.ГАНЗОРИГ
2020-02-23

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний гурав дахь өдрийн тэмцээний хэсгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ. Өчигдөр эмэгтэй -78, +78, эрэгтэй -90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанууд болно.

Өнөөдөр манайхаас 6 бөх барилдах бөгөөд эмэгтэй -78 кг жинд О.Мөнхцэцэг В хэсэгт орсон бол эхний тойрогтоо Италийн бөх Валериа Ферраритэй барилдана. Харин +78 кг жинд Э.Гандиймаа эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэх Азербэйжаны бөх Иряна Киндзаярскитэй барилдана.

Эрэгтэй -90 кг жинд О.Алтанбагана А хэсэгт орж эхний тойрогтоо эзэн орны тамирчин болох Германы бөх Льюс Майтай барилдана. 

-100 кг жинд Л.Отгонбаатар D хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Унгар, Швейцарийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.

+100 кг жинд манайхаас хоёр бөх барилдах бөгөөд А хэсэгт О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт БНСУ-ын бөх Ким Минжонгтой барилдана. Харин Б.Тэмүүлэн D хэсэгт орж, эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Итали болон Австрийн бөхчүүдийн ялсантай нь барилдана.