ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй албан хаагчид ажиллаж байгаа билээ. Өчигдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж. Гэсэн ч иргэдийн халууныг хэмжиж, мөн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллажээ. Тэгвэл өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнийг бүр мөсөн зогсоолоо.

Амралтын өдрүүдэд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн удирдах газраас шалган нэвтрүүлэх найман товчоогоос гадна иргэдийн зорчих магадлалтай 14 цэгт түр постыг байгуулсан аж. Учир нь иргэд хулгайн замаар хөдөө гадаа явах оролдлого хийж болзошгүй гэж үзсэн учраас ийм арга хэмжээ авчээ. Мөн сар шинийн баярын амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарч, цас орох учраас хулгайн замаар хөдөө явахгүй байхыг иргэдэд сануулав.

Хэрвээ хулгайгаар явж байгаад цасанд суух, төөрөх зэргээр өөрийн болон өрөөлийн амь насыг эрсдэлд оруулж, Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд гарах зардлыг иргэн өөрөө төлөхөөс гадна, хариуцлага хүлээнэ гэдгийг мөн сануулав. Иргэд хотоос гарсан бол битүүний өдрөөс шинийн дөрөвний өглөө хүртэл эргэж хотод орох боломжгүй, ямар ч шалтаг хэлээд нэмэргүй,  гэдгийг НЦГ-ын дарга,  хурандаа  Д.Ядамдорж хэлж байлаа. Мөн Био, Өлзийт, Налайх чиглэлийн иргэд зайлшгүй тохиолдолд Улаанбаатар хот руу орох болон гарах бол бичиг баримтаа бүрэн шалгуулна.