ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лам нарт хууль дүрэм үйлчлэхгүй юу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

Нийслэлийн онцгой байдлын хэлтэс болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчид энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг олноор цуглуулахгүй гэж 6000 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл хүн олноор цуглуулж болохгүй хэмээн үүрэг чиглэл өгсөөр байтал хийдийн лам нар хүмүүс олноор цуглуулж, сор залах болон ном уншиж байгаа гэх бичлэг соошл орчинд тавигджээ. Уг нь Мэргэжлийн хяналтын газраас хийдүүдэд хурал номоо цуцлах иргэдийг олноор цуглуулахгүй байх шаардлага хүргүүлсэн ч төрийн хууль тэдэнд үйлчилдэггүй бололтой. Энэ бичлэг ойрын үед хийгдсэн үү гэдгийг хуулийнхан шалгаж, зохих ёсны хариуцлагыг үүрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.