ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ: Амиа алдсан хүний тоо 2442-т хүрэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

БНХАУ-ын Ухань хотоос дэгдээд буй шинэ төрлийн вирусээр дэлхийн 27 орны иргэд өвчлөөд байна. Тэр дундаа Хятадын араас хамгийн том цар тахлын голомт нь БНСУ болох эрсдэл нэмэгджээ. 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад коронавирусийн халдвар авсан 648 шинэ тохиолдол нэмэгдлээ.

Нийт өвчтөний тоо 76936 болов. Мөн өдөр 97 хүн нас барж, нийт эндэл 2442-д хүрчээ. Сэжиг бvхий 882 шинэ тохиолдол илэрснийг эмнэлэгт шинжилж байгаа аж. Ингэснээр нийт сэжигтний тоо 4148 боллоо. Өвчин гарснаас хойшхи нийт хугацаанд 22888 хvн эмнэлгээс гарчээ. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цар тахлын асуудлаар цаг үеийн мэдээллээ өгч байна.