ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын иргэдийг нутаг буцаажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 21-нээс эхлэн  БНХАУ-тай хиллэдэг хилийн таван боомтыг хаагаад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгуулсан аж.

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна. Иргэдийг автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, улсын хилийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллав.