Японы гайхалтай тоглолт үргэлжилсээр...

O.Admin
2018-06-25

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд өндөрлөлөө.  Өнгөрсөн шөнө Н хэсэгт эхний тоглолтдоо хожсон хоёр баг болох Япон болон Сенегалын “тулаан” боллоо. Аль хожсон баг нь хэсгээс гарах өндөр магадлалтай болох байсан.

Гэвч хоёр баг 2:2-оор тэнцэж, оноо хуваалаа. Польш, Сенегал, Колумбийн шигшээ багийн дундаас Японыг хамгийн эрт хасагдах магадлалтай гэж олон хүн таамаглаж байсан. Гэвч “Цэнхэр самурайнууд” гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, эхний хоёр тойргоос 4 оноотой саллаа.

Энэ удаагийн тоглолтын 11 дэх минутад Мане хаалгачийн хатгасан бөмбөгийг хаалганд чихэж, тоооны харьцааг нээсэн. Тэгвэл Инуи 34 дэх минутад тэнцүүлсэн. Улмаар 71 дэх минутад Ваге багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч 78 дахь Хонда дахин тэнцүүлж, багтаа ус агаар мэт хэрэгтэй нэг оноог авлаа.

Хэсгийн гуравдугаар тойрогт Японы шигшээ Польштой, Сенегал Колумбитай тулна. Аль аль нь тэнцээ зулгаахад л хангалттай.