ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Битүүний өдрийн хурал номыг МҮОНТ-ээр шууд дамжуулна

O.Admin
2020-02-23

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон НМХГ-аас сүм хийдүүдэд шаардлага хүргүүлж, баяр ёслолын үеэр болон ном хурах нэрийдлээр сүсэгтэн олныг олноор нь цуглуулахгүй байх үүрэг өгсөн билээ.

Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн "Битүүний хурал" буюу "Цэдор Лхам"-ыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулах юм байна. Тиймээс иргэд та бүхэн хийд явж, олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр, Гандан руу явалгүй гэр гэрээсээ сүсэглэх боломж бүрджээ.

Мөн жилийн засал номоо ч gandan.mn хаягаар бичүүлж онлайн айлтгал хийлгэх боломжтой болсноос гадна, заавал өөрийн биеэр уншуулахыг хүсч байгаа бол сар шинийн дараа, халдварт өвчний эрсдэл буурсны дараа уншуулах боломжтой юм байна.