ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгос улсаас ирж буй нислэгийн талаар яаралтай арга хэмжээ авах чиглэл өгөв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

Монгол иргэд олноор амьдардаг БНСУ-д covid-2019 эрчимтэй тархаж, өчигдрийн байдлаар таван хүн амиа алдаад байна. Мөн тус улсад вирус анх тархсан гэх Тэгү хотын сүмээс өчигдөр зургаан хүн Монгол Улсад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан учраас Монголын Засгийн газар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын даргад чиглэл өгч БНСУ-тай хийж буй Ерөнхий сайд У. Хүрэлсүх Улсын Онцгой комиссын даргад Н.Энхболдод чиглэл өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд цуцлах талаар яаралтай арга хэмжээ авах чиглэл өглөө.

Тиймээс маргааш хуралдахаар товлоод байсан Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдааны шийдвэр гарсны дараа бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. Мөн 11.00 цагаас Эрүүл мэндийн яам ээлжит 11.00 цагийн хэвлэлийн хурлаа хийхээр товложээ.