ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ноцтой осол гарчээ

O.Admin
2020-02-24

Өчигдөр /2020.02.23/ Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан "Toyota Prius" маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн "Баянхошуу" гэх газарт осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Ослын улмаас жолооч нас барж, зорчигч хоёр иргэн гэмтсэн байна.

Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байсан аж. Зам тээврийн осол гарахад жолооч ганцхан хохирдоггүй. Хамт зорчиж яваа ямарч буруугүй зорчигч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.

Иймд жолооч та хэт ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна.

Өчигдөр гэхэд л Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэдгийг мэдсээр байсан атлаа постоор гарах гэж улайрч, албаа гүйцэтгэж байсан албан тушаалтнуудыг хэл амаар доромжлох асуудал гарчээ