ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэгү хотоос ирсэн солонгос иргэдийг тусгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

Өчигдөр буюу энэ сарын 23-ны 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн хоёр, нэг гэр бүлийн дөрөв нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүлжээ. Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллана.