ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Найман чиглэлд зорчих тусгай автобусын маршрут

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-24

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр өглөөний 08:00 цагаас пүрэв гараг буюу 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон билээ.

Мөн сар шинийн өдрүүдэд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул хад асгатай газраар зорчиж, өөрийн болон өрөөлийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өнөөдрөөс эхлэн нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах учраас албаа гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулъя.

Мөн нийслэлийн онцгой комисс өнгөрөгч долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг шинийн гуравны өдөр хүртэл зогсоох шийдвэр гарсан. Мөн энд албан ёсны такси үйлчилгээ ч багтсан юм. Харин эдгээр өдрүүдэд албан ажилтай, ээлжийн жижүүртэй иргэдэд зориулан тусгай автобус зорчихоор болжээ. Өглөө 08:00 цагаас эхлэн найман чиглэлд тусгай автобус зорчих юм байна. Автобусны маршрутын зургийг хүргэе.