ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгос улсад эмчлэгдэж байсан залуутай уулзсан гэх зургаан иргэнийг хайж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-25

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 8-наас хойш тус хотод байсан ч энэ сарын 12-нд эх орондоо ирээд буцжээ. Очсон даруйдаа эмнэлгээр явж байхдаа коронавирусийн халдвар авчээ. 

Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирусын хариу эeрэг гарсан мэдээлэл байгаа аж. Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй байна. Мөн тухайн иргэнтэй уулзсан гэх нэр бүхий иргэдийг хайж байгаа бөгөөд нэрсийг нь албан ёсоор зарлажээ. Дээрх иргэд яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж,  мөн БНСУ-д байгаа бол Элчин сайдын яамандаа хандахыг санууллаа.