ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач залуугийн талаар дахин мэдээ хийхгүй байхыг хүсэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-26

Монгол Улсын иргэн 35 настай эрэгтэй  БНСУ-д элэгний өвчнөө эмчлүүлж байхдаа вирусийн халдвар авч, эрүүл мэндийн байдал нь муудан тус улсын "Мёнжи" эмнэлэгт өчигдөр /2020.02.25/ нас барсан билээ. Тухайн иргэн нь БНСУ-д дөрвөн жил ажилласан, энэ сарын 12-ны өдөр БНСУ-д эргэж очсон, эмнэлгийн хяналтад гэртээ хэвтрийн дэглэм сахиж байжээ. Одоогоор Монгол Улсын иргэнийг вирусийн халдварын улмаас амиа алдсан уу,  элэг, бөөрний өвчний улмаас амиа алдсан уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа. Мөн халдвар авсан замыг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Талийгаачийн эмчлүүлж байсан эмнэлэгт шинэ коронавирусийн халдварын тохиолдол гарсан тул халдварыг эмнэлгээр үйлчлүүлж байхдаа авсан байх магадлал өндөр гэж үзэж байгаа гэнэ. Тэгвэл талийгаачийн дүү гэх эмэгтэй соошл орчинд "Ах минь вирусээр амиа алдаагүй. Бөөрний архаг дутагдлын улмаас амиа алдсан. Монголчууд минь дахиж энэ талаар битгий бичээч. Нэмж дахин нэг хүнийг битгий үхүүлээч. Ар гэрт нь ямар хэцүү байгааг бодож, талийгаачийн тухай битгий мэдээ бичээч хэвлэлийнхэн минь" хэмээн гуйжээ.