ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим нийтийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хаана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-26

Засгийн газар өнөөдөр хуралдаж Улсын онцгой комисст Улаанбаатар хотоос  гарах, орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хязгаарлах чиглэл өгөөд байгаа билээ. Харин  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч энэ хэд хэдэн   шийдвэрүүдийг гаргахаар болжээ. Тухайлбал өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн баар караоке, амралтын газар, саун, фитнесүүдийн үйл ажиллагааг  ирэх сарын 30-ны өдөр  хүртэл хаахаар шийдвэр гаргахаар болжээ. Уг асуудлыг өнөөдрөөс албажуулж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.