ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-26

Өнөөдрийн Улсын онцгой комисс хуралдаанаар УОК-оос улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг  27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалаа.  
Мөн БНСУ Монгол улсын хоорон дахь нийслэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал, Япон улс Монгол Улсын хоорон дахь нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал хязгаарлажээ. 
Мөн шинэ короновирусийн тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгчээ. 
Үүсээд буй асуудалтай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ярихдаа, "Орон нутгийн нислэг буюу нийт 17 чиглэлийн нислэг нислэг гуравдугаар сарын 3-ныг хүртэл зогсож байна. Харин уул уурхайн буюу Оюутолгойн нислэг хэвийн үргэлжилж байна.  Үндсэндээ Азийн чиглэлийн нислэг бүрэн зогсож байна. Бусад улсаар дамжих ирж байгаа нислэгт мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахаар болоод байна.
Орон нутийн нислэг, галт тэрэг, орон нутгийн тээвэр гуравдугаар сарын 3-ны өглөөний 08:00 цаг хүртэл зогссон. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана" гэдгийг хэллээ.