ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-д тархалтын оргил үе өнгөрсөн хэмээн дүгнэжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-27

БНХАУ-д өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр коронавирусийн халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 29 өвчтөн нас барсан аж. Ингэснээр тус улсад уг халдварын улмаас өдөрт нас барагсдын тоо ойрын хэдэн өдрүүдэд байгаагүйгээр цөөрсөн байна.

Өмнөх өдөр нь шинэ коронавирусийн өвчлөлөөр 52 хүн нас бараад байсан юм.

Одоогоор БНХАУ-д нийт 78,497 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2,744 өвчтөн нас бараад байгаа аж. Нэмж мэдээлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд тус улсад шинэ коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн гэж дүгнэжээ.