ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Италид халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-27

Итали улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 400 давжээ. Тус улсын хойд хэсэгт тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулсан байна. Мөн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон бөгөөд ерөнхий боловсролын сургууль болоод их сургууль, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногийн дотор Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад "Covid-19" өвчний шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд нийт коронавирусийн халдвартай хүний тоо 81260 хүрсэн бол нас барсан хүний тоо 2770 болсон талаар эх сурвалж мэдээлжээ.