ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Корона вирусийн халдвараар АНУ-д нэг хүн нас барлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-01

Коронавирусийн халдвараар нас барсан өвчтөн нас барсан гэж тус улсын Засгийн газраас өчигдөр мэдээлжээ. Энэ нь анхны тохиолдол аж. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байжээ. Муж даяар онц байдал зарлаж, болзошгүй тахалд засаг захиргааны бүх алба нэгжүүд бэлэн байх даалгаврыг Вашингтон мужийн захирагч Жэй Инсли өгсөн байна. Улмаар бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын үед АНУ-ын эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагыг Цагаан ордонд урьж, уг вирусийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжийн талаар хэлэлцэх гэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.