ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ: Covid-19 халдварын тоо 4212-т хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-02

БНСУ-д өнөөдөр өглөөний байдлаар coviud-19 буюу коронавирусийн 476 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 4212 хүн халдвар аваад байна. Сүүлд нэмэгдсэн 476 тохиолдлын 377 нь Тэгү, 68 нь Гёнбук хотод бүртгэгджээ. Мөн 22 хүн нас барж, 31 хүн эдгэсэн байна. 

Вирусийн халдвараас болж, Тэгү хотод ноцтой онц байдал зарлаад байгаа. Халдвар авсан иргэдийн тоо өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байгаа учраас эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс гадна ажиллах хүчин ч мөн хүрэлцэхгүй болж эхэлжээ. Тиймээс эмч мэргэжилтэй улстөрчид нь хүртэл сайн дурын ажил хийж, эмнэлгийн ажилтнуудад тусалж эхэлсэн байна.

Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдсээр байгаа учраас Өмнөд Солонгосоос ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг улс орнууд авч эхлээд байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийт 78 улс орон Өмнөд Солонгост очсон болон тус улсаас ирэх иргэдийг оруулахгүй, эсвэл хөл хорионд оруулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Үүнээс 43 улс орон Өмнөд Солонгосоос ирэх иргэдийг хүлээн авах боловч 14 хоногийн хөл хорионд оруулна гэж мэдэгдсэн бол үлдсэн нь хилээр огтхон ч нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн аж. Солонгос улсын удирдлагуудын хэлж буйгаар халдварыг намжаахад хамгийн багадаа нэг сар шаардлагатай гэж үзсэн аж. Тус улсад манай улсын 45 мянга орчим иргэд ажиллаж, амьдардаг. Тэгвэл халдварт өвчин гарсан энэ өдрүүдэд нийтдээ 6200 орчим монгол иргэд эх орондоо эргэж ирэхээр онгоцны билет захиалаад байгаа аж. Мөн шууд нислэгээр бус өөр улс орнуудаар дамжиж орж ирэх, ирсэн хотоо буруу хэлэх зэргээр зөрчил гаргасан асуудал ч яригдаж байна. олонгос улсын удирдлагуудын хэлж буйгаар халдварыг намжаахад хамгийн багадаа нэг сар шаардлагатай гэж үзсэн аж. Тус улсад манай улсын 45 мянга орчим иргэд ажиллаж, амьдардаг. Тэгвэл халдварт өвчин гарсан энэ өдрүүдэд нийтдээ 6200 орчим монгол иргэд эх орондоо эргэж ирэхээр онгоцны билет захиалаад байгаа аж. Мөн шууд нислэгээр бус өөр улс орнуудаар дамжиж орж ирэх, ирсэн хотоо буруу хэлэх зэргээр зөрчил гаргасан асуудал ч яригдаж байна.

тай гэж үзсэн аж. Тус улсад манай улсын 45 мянга орчим иргэд ажиллаж, амьдардаг. Тэгвэл халдварт өвчин гарсан энэ өдрүүдэд нийтдээ 6200 орчим монгол иргэд эх орондоо эргэж ирэхээр онгоцны билет захиалаад байгаа аж. Мөн шууд нислэгээр бус өөр улс орнуудаар дамжиж орж ирэх, ирсэн хотоо буруу хэлэх зэргээр зөрчил гаргасан асуудал ч яригдаж байна.